Sunday, January 23, 2011

Сахиус

Хүрдэн хадны хүүшлэн буусан сүүдэрт
Хялгана өвс жиндээд бүлээн уруул үгүйлэх
Хулдын уулсын сунаж унасан сүүдэр зүсэж
Хэдэн гөрөөс цахилаад бүрэнхийд уусах
Хэтэрхий ганцаардмал тэр л хадны нулимсыг
Хэлгүй горхи арчин уйлж урсахыг
Хэн над шиг ойлгож өрөвдөх юм бол
Оргилыг нь илээд үүл нүүхэд
Өр зүрхний хөндүүр элэгдэх
Өмнө нь ногоорох арцыг харахад
Үс шиг минь ургаж буй нь анзаарагдах
Өнө холыг боджээ алхахад
Өнгөгүй хөрс нь аялгуу шиг эгшиглэж буй нь сонсогдох
Өвгөдийн минь сүнс хувилан шингээд
Өрөөлийг харуулдах хүлээх
Ижий сэтгэлтэй эх хад минь
Эх орны минь баруун хязгаарт буй.
2011.01.13

1 comment:

  1. Элэгний минь эх хэсэг
    Эх орны минь баруун хязгаарт буй
    Эмтэрч буй болсон элэгээ
    Эргүүлж биеэнд нь тушаах юм шүү...

    ReplyDelete