Sunday, March 6, 2011

Газрын татах хүчний тухай бодол


-Ач хүү өвөөгөөсөө асуух нь:
-         - Таний нүүрний арьс яагаад сулраад унжцан юм вэ?
Өвөө хариулах нь:
-          -Газрын татах хүчинд дийлдээд л тэр
-          -Газар яагаад таныг татдаг юм вэ?
-          Зөвхөн намайг ч биш бүгдийг
Ач хүү нь итгэж ядсан байдалтай хөл гараа газарт нэг хүргэж нэг хөндийрүүлж хэсэг сууснаа
-          Яагаад надад татаж байгаа нь мэдэгдэхгүй байгаа юм бол
-          Тэр дийлдэшгүй болоод л тэр хүн төдийгүй бүх зүйл газрын татах хүчинд оршдог алив зүйл оршдог алив зүйлс тэнгэрт төрж, тэнгэрт нөгчдөггүйн учир энэ ч байж мэднэ.
-          Газар биднийг гав гинж шиг баглаж байдаг юм гэж үү. Тэгвэл яагаад хүний арьсийг татах хүч яагаад ингэж сулруулдаг юм бэ?
-          Хүний хүч чадал арьстайгаа адилхан байдаг учир түүнийг татах хүчийг эсэргүүцэх тэнхэлгүй болсоныг гэрчилж буй хэрэг.
-          Хүн дандаа газрын татах хүчийг эсэргүүцэж амьдардаг юм уу яагаад.
-          Өтөл болсон хойноо өөрөө учрыг нь олно оо тэр болтол хүлээ.
-          Тэр үед миний арьс таных шиг болох уу?
-          Эхлээд арьс махыг чинь, дараа нь ясыг чинь татаж атийлгана. Тэгээд л...
-          Тэгээд дараа нь яадаг юм бэ өвөө.
-          Тэгээд биеийг чинь татаж өөртөө шингээдэг юм даа.
-          Хүн үүний төлөө л ...
-          Хэрэггүй хүү минь. Тэнгэрээс бусад нь ингэж л дуусах хувь тавилантай байдаг юм гэж хэлээд шүүрс алдахад ач хүүгийн нүдийг түмэн бодол манан адил бүрхсэн адил харагдав.

2 comments: