Sunday, March 6, 2011

Зураглал


Далай мэт зэрэглээнд зээр уусаад далдрах
Давхиж буй хулан гэнэтхэн зогсоод газар цавчилах
Далд жалганд хулгана дуугарахад үнэг босож шогших
Дүлий шөнийг сэрээж холын ууланд чоно улих
            Бүгд л энгийн хэний ч зохиогоогүй судар
            Би тэнд л хэлд орсон
Эмээлээ дэрлээд хэвтэхэд яруу уянгалаг гол урсах
Энгэр дээр асгарах оддоос, шөнийн гэгээ амтагдаж бодолд уусах
Ижил морьтой хүн гол уруудаж одоод, эргэж ирэлгүй удах
Ээж өглөө сэрээхэд, ихэр цармын эхэнд хөхөө донгодож,
Элгэн хаданд бүргэд сууж үзэгдэх
            Бүгд л энгийн бичигдээгүй урлаг
            Би тэнд л хүн болсон
                        Би тэндээ л үдлэнэ

No comments:

Post a Comment