Sunday, March 6, 2011

***

Нүцгэн цээжин дээр уруул бүжих
Нүгэл шиг чимээгүй шөнийн гал шиг бадрах хүсэл дунд
Нэгэн бүсгүй зурсан шүдэнз шиг тодроод бүдэгрэхэд
Нимгэн дээлээ эгэлдрэглээд босож алхнам
Ховсдогч гоо үзэсгэлэн харцнаас далд үлдэж
Харуусал цээж зурж урсана
...Мэдэхгүйн мананд төөрч
Мэлмэрээд ирсэн нулимсаа
Нүдээрээ залгих гэж тэнгэр ширтэхэд
Минийх гэх юм энэ орчлонд үгүй л юм шиг санагдна
11.02.11

No comments:

Post a Comment