Sunday, March 6, 2011

Төрөөгүй үрс бүрийн төлөө...


            Бид алуурчид, хуулийн өмнө ял эдлээгүй алуурчид. Гэмт хэрэгтэн биш гэмт этгээдүүд. Хэн нэгний нүдэн дээр нь нүгэл үйлдээгүй нүгэлтэн. Бид хорвоод мэндлээд ...20, 30, 40-н жилийг ардаа орхин хүн хэмээх ариун нэрийг зүүж хорвоогийн баяр жаргалд бялуурч, гуниг зовлонд ухаажиж яваа энэ орчлонгийн эд эс атлаа өөрсдийнхөө л адил хүн болж төрсөндөө баярлаж, энэ их хувь заяаг бэлэглэсэн аав ээждээ насан туршдаа баярлаж явах, биежиж буй хүнийг бүрэлгэн хөнөөж цусан төрхийг нь цул шороонд булагчид. Энэ хорвоог олж хараагүй ч тэр чинь хүн. Хэрвээ харсан бол бидний хараагүйг харж, сонсоогүйг сонсож бидний сэтгээгүйг сэтгэж, биднээс ихийг бүтээх байсан юм билүү хэн мэднэ. Ямар гэм үйлдсэн гэж, ямар ял цаазтай гэж төрөөгүй үрээ, идлээгүй жаргалыг нь хязгаарлаж, илд мэсээр хөнөөнө вэ? Ийм ёс журам элэнц хуланцын үед байсан юм гэж үү? Хүсээгүй л юм бол, алах л байсан үр юм бол хэн халуун хөнжилд хөлөө дүрж, халуун янаглалд умба гэсэн юм бэ? Санаатай аллага гэхүү? Саваагүй зугаа цэнгэл гэх үү? Өөрсдийн өчүүхэн амиа хөнөөх зүрх зориг, чадал тэнхээ чамд надад байна уу? Амьд байхгүй болчих вий гэхээс голоо тасартал айж ижил дасал болсон бүхэндээ үхэн хатан хоргоддог атлаа нэргүй хүн алж гэмгүй царай гаргаж инээд алдан алхаж яаж чадаж байна вэ? Хүн алсандаа тэр үү. Тэр хүн бидний дунд ирээгүйд нь баярласандаа тэр үү. Юунд инээж, юунд баясаж ахиад л юу ч болоогүй юм шиг зугаа цэнгэл хөөцөлдөнө вэ? Голыг чинь зурж гомдолын нулимс урсахгүй байна гэж үү? Ганц л амьдрах хорвоо гэнэ. Ганц л төрөх үр биш юм гэж үү. Өдрийн хоолноосоо өгч өмссөн зүүснээсээ илүүчлэх хэрэг гарна гэж өрөвдөлтэйгээр өөрсдийгөө л бодож өчигдөрийн жаргалаас нь биежсэн тэрхүү бурхан бэлгийг тэжээж тэтгэж чадахгүй гэж тээршаагаа юу? Орчлонгийн гэрэл гэгээ наранд байдаг бол хүмүний гэрэл гэгээ үр хүүхдэд байдаг гэдэгт эргэлзэх юун. Анхны үрээ хөлд орохыг нь харах, хэлд орохыг нь сонсохоос илүү жаргал хаана байна вэ олоод ир. Олоод ирж чадаж гэмээнэ орчлонг өөрийн нүдээрээ харж, хөрс шороон дээр хөлөөрөө гишгэх хувь заяагаа таслуулсан үрс бүхний төлөө би үхэхэд бэлэн байна. Төрөөд амьдараад, аж төрж жамаараа орчлонг орхисон нь дэндүү үнэ цэнэтэй хаана ч байхгүй ховор хүн болдог. Мэндэлээгүй миний гэх нэр ч үгүй, зүс ч үгүй, нутаг ч үгүй, ер нь юу ч үгүй, булшин дээрээ өнчин цэцэг ч үгүй, тайрч таслалгүй тавилан заяаг нь бөхөөгөөгүй бол таниас ч илүү юмтай байх хэвлийд байхдаа бүрэлдсэн “ХҮН” үр чинь яагаад ийм үнэ цэнэгүй байгаа юм бэ? Монголчууд бид цөөхөн. “Цөөн хэдэн Монгол” гэж ярицгаах авч эрхэм аав ээжүүд маань алуурчин хэвээрээ байвал хэзээ бид хүнээр баян болох вэ!!!

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ!

No comments:

Post a Comment