Sunday, March 6, 2011

***


Исгэрэх салхи энэлэн үлдээж
Эгшин хором бүрээс хайр амтагдавч
Эс амтлах хэлгүй шөнө минь
Энхрий хайртын минь чихэнд үгийг минь шивнээрэй
            Задарч асгарах гэзгээ хумин бодлогширох
            Зуны шөнийн тэрэг шиг тэр минь
            Зуслан дэнжийн анир гүмхэн хөдөөдөө
            Зөвхөн цаанаа л нулимстай хүлээж буй
Ургах саранд дусамж сэрээж
Уйдахын аргагүй харцаараа төөнөвч
Үл харах нүдгүй шөнө
Үгэнд багтаагүй сэтгэлийг минь зураглаж түүнд минь үзүүлээрэй
            Аясаар эвлэх гунигтаа автан суух
            Алаг солонгын үзэгдээгүй өнгө шиг тэр минь
            Айраг үнэртэх дээлээ илээж дуусах нутагтаа
            Анисган цаанаа нулимстай л хүлээж буй
                                                            11.02.11

No comments:

Post a Comment